Фернандо Алонсо: “Силверстөүн бидний хувьд яг ямар түвшинд байгаагаа мэдэх уралдаан байх болно. Энэ тойруулгийн онцлог, шинж чанарууд манай машинд тохиромжтой биш. Тийм учраас бид юу хийх ёстойгоо мэдэж авах сайхан боломж гэж бодож байна”
Харин Алонсогийн багийн анд Бразил эрийн хувьд энэ улиралд анх удаагаа шагналын тавцанд гарахын төлөө уралдана. Нисгэгчдийн тэмцээнд зургадугаар байранд бичигдэж байгаа Масса Силверстөүн тойргуулгийн тухай сонирхолтой зүйлийг ярьжээ.
Фелипе Масса: “Бид зам дээр маш олон Английн багуудтай уралддаг, мөн Англи нисгэгчидтэй. Гэвч Феррари бол Феррари. Хаана ч бид маш олон хөгжөөн дэмжигчидтэй байдаг. Тэд биднийг илүү хурцалж өгдөг. Тиймээс бид зам дээр гараад үргэлж ялалтын тухай боддог. Хамгийн сайн үзүүлэлтийн тухай боддог. Тиймээс Силверстөүн, Англид ч ялгаагүй, биднийг олон хүн дэмжих болно”
Өнгөрсөн жил тус зам дээр Масса 15-т, Алонсо 14 байраар уралдааныг дуусгаж байсан нь алдарт Феррари багийн түүхэнд 22 жилийн дараа тохиолдсон муу амжилт болсон. гэхдээ энэ жил дээрх амжилтыг эрс ахиулна гэдэгтээ тэд итгэлтэй байна.