Хүмүүний ухамсарт амьдралаа хурдан морьтой холбож, нэгдэл нийгмийн үеэс 40 гаруй жил адуу маллан, 1990-ээд оноос эрдэнэт сүргээ үнэнхүү өөрийн хүч хөдөлмөрөөр өсгөн үржүүлсээр Дорнод аймгийн анхны “Алтан унага”-ны эзэн хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр тодорч байсан, аймгийн Алдарт уяач Д.Очирхуяг гуайн ахладаг “Буянт хүлэг” гал уяаны 5 жилийн ойд зориулсан бэсрэг баяр наадам зургадугаар сарын 5-д Өвөр урт гэдэг газар амжилттай зохион байгуулагдав.
Аймгийн Алдарт уяач Д.Очирхуяг гуай хэдхэн хоногийн өмнө аймгийн МСУХ-ны нэрэмжит хурдан морины уралдааны үеэр Монголын МСУХ-ны “Эрдэнийн очир” одонгоор энгэрээ мялаасан билээ. Тус гал уяанд сумын Алдарт уяач С.Энхбаатар, С.Энхбаяр, Д.Энхтүвшин, Ц.Гантөгс, Ж.Сэлэнгэбаатар, Э.Баттөр нар болон залуу уяач С.Бат-Орших, С.Цолмонхүү, Ү.Золбаяр, Д.Ганбат, М.Батхишиг нар багтдаг бөгөөд бэсрэг наадмын нээлтэн дээр нэр бүхий уяачдыг ММСУХ-ны “Уяачийн алдар” одонгоор, мөн холбооны “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдсаныг Булган сумын салбар холбооны удирдлагууд гардуулав.
Их нас 53
1.Хэрлэн сум Б.Мөнх-Одын хар саарал
2.Цагаан-Овоо сум Б.Батсүрэнгийн хээр
3.Булган сум ААУ С.Итгэлийн хул
4.Хэрлэн сум САУ Б.Гантулгын хар
5.Булган сум Х.Эрдэнэбатын хонгор
Хязаалан 49
1.Булган сум Э.Бат-Эрдэнийн хүрэн
2.Сүхбаатар аймаг Сүхбаатар сум Г.Амартүвшингийн халиун
3.Булган сум М.Эрдэнэбатын бор
4.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум Ч.Сэр-Одын ягаан
5.Хэрлэн сум Б.Баянмөнхийн буудан тус тус хурдаллаа.
Дорнод аймгийн МСУХ-ны НБДарга Б.Батсайхан
ЭХ СУРВАЛЖ: http://todmagnai.mn