УИХ-ын хаврын чуулган нийт 45 хоног хуралдаад түр хугацаагаар завсарласан юм. Энэ хугацаанд УИХ бие даасан хууль 12-ыг баталсан бол 98 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Шинэчлэн баталсан хуулиудад хууль эрх зүйн салбарт хамаарах хуулиуд багтаж байгаагийн зэрэгцээ Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Хог хаягдлын тухай, Органик хүнсний тухай хуулиуд орж буй аж.
Нэмэлт өөрчлөлт оруулсан хуулиудын ихэнх нь Процессын хуулиудтай холбогджээ.
Онцлоход, УИХ-ын хаврын чуулганыг тавдугаар сарын сүүлээр завсарлуулах чиг барьж байсан ч гишүүдийн ирц тааруугаас тавдугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 23-нийг дуусталх хугацаанд түр завсарлуулах захирамжийг УИХ-ын дарга гаргасан. Иймээс УИХ зургаадугаар сарын 24-нөөс эргэн ажилдаа орж, зайлшгүй батлах ёстой хэлэлцүүлгийн шатанд үлдээсэн төслүүдээ батлах ёстой юм.
Г.ДАРЬ