Саудын Арабын төрийн мэдлийн нефтийн Saudi Aramco АНУ болон Газар нутгийн тэнгисийн хавийн орнууд руу экспортолж байгаа нефтийн үнээ нэмж, харин Европ руу гаргаж байгаа нефтийн үнийг хямдруулсан тухай Wall Street Journal мэдээлж байна. Европын баруун болон хойд зүгийн хэрэглэгчид Саудын Арабын нефтийг өмнөхөөсөө 35 центээр хямдаар хэрэглэх болж байна.
Wall Street Journal-ийн тайлбарласнаар энэ өнгөрсөн жилээс нефтийн олборлолтоо нэмэгдүүлсэн Ираны нефтьтэй өрсөлдөх бодлого юм байна. Олон жилийн турш Иранд тавигдаад байсан нефтийн экспортын хориг нь өнгөрсөн 2015 онд цуцлагдсан бөгөөд одоо Иран Европ руу өдөрт гаргаж байгаа нефтийн хэмжээ 400 мянган баррелд хүрээд байгаа юм.
Одоо болтол зарим улс Ираны нефтийг хэрэглэхийг хориглосон хэвээр байгаа бөгөөд тэр улсуудад Саудын Арабын нефть 10 фентээр нэмэгджээ.
А.ШАРАВ