Казахстаны Актобад таван этгээдийг устгалаа

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

Казахстаны Актобад таван этгээдийг устгалаа

Казахстаны Актоба хотын цэргийн анги болон зэвсгийн агуулах руу дайрсан этгээдүүдийг буулган авсан тухай Казахстаны Дотоод хэргийн яам мэдээлж байна. Терроризмын эсрэг ажиллагааны хүрээнд таван этгээдийг устгаж, хоёр хүнийг баричилжээ.

Гэмт этгээдүүдээс их хэмжээний буу, зэвсэг хураасан байна. Баривчлагдсан хоёр этгээдийн хэн болохыг тогтоосон гэж Дотоод хэргийн яам мэдээллээ.

Актоба нь Актюбин мужийн төв хот бөгөөд өнгөрсөн бүтэн сайн өдрийн өдөр танихгүй этгээдүүд зэвсгийн дэлгүүр болон цэргийн анги руу дайрчээ. Халдлагын улмаас зургаан хүн амиа алдаж, арван хүн хүнд шархдсан юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж