Ли На Бээжинд цомын баяраа хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Ли На Бээжинд цомын баяраа хийлээ

Хятад улсын түүхэнд талбайн тенниснээс анхны их дуулгын цомыг нь авчирсан Ли На улсынхаа нийслэл Бээжин хотод цомын баяраа хийлээ. Роланд Гаррост тэрээр сарын өмнө түрүүлсэн ч одоо л баяраа эх оронтойгоо хуваалцаж байна. Мянга мянган хөгжөөн дэмжигчид Бээжин хотод өөрсдийн баатар болсон Ли Наг угтан авсан юм. Францын нээлттэй тэмцээн буюу Роланд Гарросын цомыг хүртсэн Ли На анхны Хятад, зөвхөн Хятад ч гэлтгүй анхны их дуулгын цомыг хүртсэн Ази теннисчин болсон билээ. Гэхдээ түүнд баяраа тэмдэглэх боломж хугацаа байгаагүй. Тиймээс сар орчмын дараа өөрийн эх оронд ирж албан ёсоор тэмдэглэж байгаа нь энэ юм. Тэрээр Францын нээлттэй тэмцээнийг дуусгаад шууд Уимблдоныг зорисон. Эмэгтэй теннисчдийн холбооноос шагналын мөнгийг гэрт нь хүргүүлэн өгөх хүсэлт тависан ч Ли На өөрөө энэ баярт мөчөө олон хүнтэй хамт хуваалцахыг хүссэн ажээ. Маш олон хүмүүс баярын арга хэмжээн эхлэхээс цагийн өмнө цугларсан. Бээжинд 35 градус хүртэл халж байсан ч тэд Хятадын шилдэг эмэгтэй теннисчинтэйгээ баярыг нь хуваалцах мөчөөс хоцрохыг хүсээгүй гэдгээ илэрхийлжээ. Францын нээлттэй тэмцээний шигшээ тоглолтонд Ли На Скиавонег хожиход цэнхэр дэлгэцээр 116 сая хүн энэхүү тоглолтыг үзжээ. Хятадын хувьд теннисийг хамгийн олон хүн үзсэн тоо болж түүхэнд үлдсэн бол 2011 оны хувьд хамгийн олон үзэгчтэй тэмцээн нь болжээ. Одоо Ли На Лью Сиан, Яао Минг нарын адилаар Хятадын спортын том оддын нэг болж байна. Гэсэн ч тэрээр даруу байхыг илүүд үзэж байгаа гэдгээ нуусангүй. Өмнө нь яаж амьдарч байсан яг түүгээрээ л байхыг хүсч байна гэжээ. Найман настайдаа анх теннисээр хичээллэж эхэлсэн Ли На өөрийн кариерын өндөр амжилттай удаан үргэлжлүүлэхийн тулд бэлтгэл хийсээр байх болно гэдгийг мөн хэллээ. Одоо тэрээр бага зэргийн амралт аваад наймдугаар сард Канадад болон Рожерс Кап тэмцээнд оролцох юм байна.

Score Studio


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж