Тариалан эрхлэлтийг дэмжих санг өөрчилнө гэв

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Тариалан эрхлэлтийг дэмжих санг өөрчилнө гэв

Нэг хэсэг зогсонги байдалд ороод байсан газар тариалангийн салбарыг Атрын гуравдугаар аяны хүрээнд эргэж сэргэсэн. Гэтэл энэ аяныг дагасан маргаан тасрахгүй байна. Учир нь тариаланчдын үр тарианы мөнгийг өнөөдрийг хүртэл олгоогүй. Мөн үр тариа тушааж байгаа аж ахуй нэгж болон хүмүүсээс авлига авахыг оролддог гэнэ. Энэ явдлаас болоод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зарим ажилтныг шалгаж Ганцхудагт хорьж байсан. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хүнд суртлаас болж газар тариалан эрхлэгчид гомдол гаргах болсон учраас Ерөнхий сайд С.Батболд дээрх зөрчил, тодорхой бус байгаа асуудлуудыг цэгцлэх талаар холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна. Мөн жилийн жилд тасрахгүй байгаа ашиг сонирхолын зөрчлийг арилгах, санхүү, төсөв хөрөнгийн захиран зарцуулалтыг нээлттэй болгох үүднээс Тариалан эрхлэлтийг дэмжих санг хувьцаат компани болгох санаачлага гаргасан байна. Тус санг хувьцаат компани болгон өөрчилснөөр, газар тариаланг дэмжих төрийн бодлогыг ард түмэнд шударга хүртээмжтэй хэрэгжүүлэх, ард иргэд чанартай үр тариаг хүнсэндээ хэрэглэх боломж илүү нээлттэй болно гэж үзэж байгаа гэнэ.

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж