Боксын домог Мухаммед Алиг Баасан гаригт оршуулна

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

Боксын домог Мухаммед Алиг Баасан гаригт оршуулна

Өнгөрсөн Баасан гаригийн шөнө амьсгал хураасан алдарт боксчин Мухаммед Алигийн шарилыг түүний төрсөн хот Кентукки мужийн Луисвиллд онгоцоор авчирсан байна.

Алдарт боксчиныг ирэх Баасан гарт оршуулах бөгөөд салах ёслолыг телевизээр шууд дамжуулах ажээ.

Боксын спортын домог болсон Мухаммед Али өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт амьсгалын эрхтэн тогтолцоо нь доголдсоны улмаас Аризона мужийн Феникс хотын эмнэлэгт хүргэгдэн ирээд удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Амьсгалын эрхтний өвчнөөс гадна тэрээр сүүлийн жилүүдэд Паркинсоны өвчнөөр шаналж байсан юм.

1981 онд зодог тайлсан тэрээр боксын рингэн дээр 61 удаа тулалдсанаас 56-н удаа нок-аутаар ялсан, 1960 оны Ромын Олимпын хүнд жингийн аварга байсан юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж