Андриү Ладд гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Андриү Ладд гэрээгээ сунгалаа

Үндэсний хоккейн лигийн ирэх улиралд орсон томоохон өөрчлөлт бол Атланта Трашэрс баг бууриа сэлгэж Уиннипег Жетс болсон явдал. Хэдийгээр багийн нэр өөрчлөгдсөн ч тэд бүрэлдэхүүнээ хэвээр авч үлдэхийг хичээж байна. Тус лигийн дэггүйн тоглогчдын нэг болох Атланта Трашэрс багийн ахлагч Андриү Ладд багтайгаа таван жилийн гэрээг шинээр үзэглэлээ. Тавдугаар сарын 31-нд Атланта хотыг орхин Уиннипег Жетс болсон тус баг 22 сая долларыг Ладдад санал болгож улмаар тоглогч хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр Ладд 10р сарын есны өдөр Монреал Канадианс багтай хийх тоглолтонд шинэ багийн анхны ахлагчийн өмсгөлтэй талбайд гарахнээ. Өнгөрсөн улиралд 2,3 сая долларын цалинг гэрээний дагуу авч байсан Ладд ирэх улиралд 4,4 саяар хэтэвчээ зузаална. Хэдийгээр Ладд нэг жилийн гэрээг хийж ирэх улирал багаас хамааралгүй чөлөөт агент болж өөрийгөө турших боломж байсан ч шинэ дасгалжуулагчийн түүнд оноож байгаа үүрэг ройл ихээр таалагдаж байгаа учраас үлдэхээр шийджээ. Үлдэх үлдэхдээ багагүй хугацаатай байхыг хүссэн байна. 2006 болон 2010 онд Каролина, Чикаго багуудтай хамт стэнлийн цомыг хүртэж байсан ч өнгөрсөн жил шиг өндөр амжилтыг хувийн кариертаа үзүүлж байсангүй. 29 гоол 30 оновчтой дамжуулалтыг тэрээр нийт 81 тоглолтонд хийжээ. 2004 онд Харрикэнс багт драфтлагдаж байсан Ладд анхны хэттрикээ Дэтройт Рэд Уингс багийн эсрэг өнгөрсөн жил хийж байжээ.

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж