НАТО-гийн түүхэнд байгаагүй том цэргийн сургуулилалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

НАТО-гийн түүхэнд байгаагүй том цэргийн сургуулилалт эхэллээ

НАТО-гийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт болох “Анаконда” Польшид өнөөдөр эхэлж байна. Польшийн нийслэл Варшав хотын Үндэсний батлан хамгаалахын академид нээлтээ хийх бөгөөд цэргийн сургуулилалт маргааш эхлэх юм.

Польшийн Батлан хамгаалах яамны мэдээгээр энэ сургуулилалтад 24 орны 31 мянган цэрэг оролцож байгаа нь НАТО-гийн түүхэнд байгаагүй олон оролцогч юм. Хамгийн олон тооны цэрэг оролцуулж байгаа нь Польш- 12 мянга, АНУ-10 мянган цэрэг оролцуулж байна. Сургуулилалтад 3000 цэргийн техник, 12 усан онгоц ашиглана.

“Анаконда”-тай цаг хугацааны хувьд зэрэгцэн НАТО-гийн Saber Strike ажиллагаа бас явагдана. Энэ ажиллагааны зорилго нь цэргийн анги бэлтгэл болон техник хэрэгслийг Герман, Польш, Румын, Болгар, мөн Балтийн орнуудаар дамжуулан шилжүүлэх, тээвэрлэх сургуулилтыг хийх юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж