Цукерберг хакердуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

Цукерберг хакердуулжээ

Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ “Facebook” сайтыг үндэслэгч Марк Цукербергийн цахим хаягууд ням гаригт /2016.06.05/ хакерын дайралтад өртжээ. Марк Цукербергийн “Instagram”, “Twitter”, “LinkedIn”, “Pinterest” дэх хаягууд хакердуулсан аж. “Ourmine” гэх хакерын бүлэг Цукербергийн цахим хаягуудыг хакердаж, өөрсөдтэй нь холбогдохыг урьсан байна. “Twitter” сайтын зүгээс Цукербергийн хаягаар нэвтэрсэн хакерын жиргээнүүдийг тэр дор нь устгаж байжээ. Марк Цукерберг “Twitter” хаягаа 2012 оноос хойш ашиглаагүй аж.

Үүний зэрэгцээ “LinkedIn”-ын 117 сая хэрэглэгчийн нэр, нууц дугаар цахим хар зах дээр таван биткоин буюу 2300 орчим ам.доллараар зарагдсан гэх мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард дуулиан тарьсан юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж