Францын зүүн өмнөд хэсгийн Дром мужид аялж явсан жуулчдын автобус руу зэвсэгт этгээд ангийн буугаар гал нээснээс зургаан хүн гэмтэж шархтжээ. Хохирогчдын дунд хүүхэд байжээ. Чехийн жуулчдын автобус Испани улсаас буцаж явсан аж. Автобусанд 75 хүн зорчиж явсан байна. Энэ халдлагын дараа Францын цагдаа нар хурдны зам дагуу эргүүлд гарч, сэжигтэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард “Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчид халдлага үйлдэж 130 хүний амийг хөнөөсний дараа Европ даяар хамгаалалтаа чангатгасан билээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС