Б.Батбаатар З.Энхболдыг “дуэль”-д дуудлаа

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

Б.Батбаатар З.Энхболдыг “дуэль”-д дуудлаа

УИХ-ын 70 дугаар тойрог буюу нийслэлийн Баянгол дүүргийн 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хорооноос нэр Ардчилсан намаас тус намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, МАН-аас Д.Лүндээжанцан, МАХН-аас Ч.Амарбаяр, ИЗНН-аас Б.Батбаатар нар өрсөлдөхөөр болж байна.

Ардчилсан нам сонгуульд нэрийг нь дэвшүүлээгүй учраас Б.Батбаатар намаасаа гарсан. Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдын өрсөлдөж байгаа тойрогт нэр дэвшихээр ИЗНН-аас мандатаа авчээ. Өмнө нь Иргэний хөдөлгөөнүүдийн намаас нэр дэвшихээр болсон ч СЕХ-ноос Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн хэмээн үзэж нэр дэвшүүлэхээс татгалзсан СЕХ-ын нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан гарын үсэг бүхий албан бичиг хэвлэлээр цацагдсан.

Тэгвэл Б.Батбаатар албан ёсоор намаасаа гарч ИЗЗН-аас нэр дэвших гэнэ. Б.Батбаатарын хувьд АН-аас Чингэлтэйд нэр дэвшихээр горилж байсан нь талаар болсон тул ийнхүү З.Энхболдын тойрог дээр нэр дэвшихээр болжээ. Ийнхүү сонгуулийн өмнө нэр дэвшихийн тулд намаасаа гарч, өөр намд элсэгчдийн жагсаалт нэмэгдсээр. Баянгол дүүргийн 70 дугаар тойрог “гал авалцсан” тойргуудийн нэг болж магадгүй байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж