Монгол улсын хамгийн том спортын арга хэмжээ болох олон улсын марафон гүйлтийн тэмцээн Бямба гарагт Улаанбаатар хотноо 3 дахь жилдээ амжилттай явагдаж өнгөрлөө. Тэмцээнд 24.383 хүн албан ёсоор бүртгүүлж оролцсоны дотор Herbalife компанийн 500 Бие Даасан Гишүүд хамрагдсан байна. Herbalife компани энэхүү арга хэмжээний Шим Тэжээлийн Албан Ёсны Түнш болсны зэрэгцээ тус тэмцээний 10км зайн гүйлтийг ивээн тэтгэж, өөрийн нэрэмжит гүйлт болгосон байна.
Тус арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, биеийн тамир, спортын томоохон байгууллагууд зохион байгуулж, Herbalife компани болон бусад түншүүд тэдэнтэй хамтран ажилласан юм. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлэхдээ марафоныг автомашингүй өдөр зохион байгуулдаг нь хүмүүст өөрийн эрүүл мэнддээ анхаарч, хотын гудамжаар гүйх, алхах бололцоо олгодог. “Энэ удаагийн марафонд Кени, Япон, Солонгос улсаас өндөр зэрэглэлийн тамирчид оролцож байгаа хэдий ч хүн болгонд ялах боломж байгаа.” гэж онцоллоо.
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гарч мөн бариандаа ордог энэ арга хэмжээ нь мэргэжлийн тамирчид, сонирхогчид, спортоор хичээллэдэг бүх насны хүмүүсийн хүсэн хүлээдэг томоохон наадам болсон тул оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэх болсон. Энэ жилийн гүйлтэд ОХУ, Япон, Солонгос, БНХАУ, Кени зэрэг гадаадын 21 орны 117 тамирчин оролцсон байна.
Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг олон нийтэд хэвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Herbalife компани Шим тэжээлийн албан ёсны түншийн хувьд марафонд оролцогчдын хүч чадлыг уургийн батончикоор сэлбэсэн юм.
Энэ удаагийн тэмцээний бүтэн марафонд буюу 42км-т Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од (2 цаг 18 минут) эрэгтэй ангилалд, ОУХМ Б.Мөнхзаяа (2 цаг 37 минут) эмэгтэй ангилалд түрүүлсэн бол 21км зайд Н.Мөнхбаяр эрэгтэйд, Ч.Шинэцэцэг эмэгтэй ангилалд тус тус ялагчдаар тодорсон байна. Ивээн тэтгэгч Herbalife компанийн нэрэмжит 10км зайн гүйлтэд эрэгтэйчүүдээс О.Болдоо, эмэгтэйчүүдээс Н.Сэмжид нар тэргүүллээ. 10км зайн гүйлтийн тэмцээнд эхний 10 байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй оролцогчдод Herbalife компани шагнал гаpдуулж, эрүүл мэнд, фитнесийг дэмжих бүтээгдэхүүнүүдээ бэлэглэлээ.
“Herbalife компани “Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлтийн тэмцээний шим тэжээлийн албан ёсны түншээр дахин ажилласандаа баяртай байна. Монголчууд эрүүл мэнддээ илүү анхаарал тавьдаг болжээ. Энэ нь марафонд оролцогчдын тоо хийгээд Herbalife-н эрүүл амьдралын хэв маягийн клубуудын гишүүнчлэл жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагаар харагдаж байна. Бид ч бас энэ хэв маягийг дэмжигч, дэлгэрүүлэгч болж чаддагаараа бахархдаг юм.” гэж Herbalife компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэн ярилаа.
Herbalife компанийн тухай
Herbalife нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин тэтгэх бүтээгдэхүүнээрээ хүмүүсийн амьдрал ахуйг дээшлүүлэх эрхэм зорилготой хүнс, шим тэжээлийн олон улсын компани юм. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд тус компани дэлхийн олон орны сая сая хүмүүст туслаж, эрүүл мэнд, фитнесийг тэтгэх хооллолтын зохистой дадлыг тэдэнд төлөвшүүлсэн.
Herbalife компани шим тэжээлийн тэнцвэржүүлсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, энэ чиглэлээр мэдлэг олгох үйлчилгээ үзүүлж, эрүүл хооллох дадал зуршлыг өөртөө төлөвшүүлэх, жингээ хянах, эрүүл, идэвхтэй амьдрах хүсэл эрмэлзлийг харилцагч, үйлчлүүлэгч нарт төрүүлэх уур амьсгалыг бүрдүүлэх замаар таргалалт болон хооллолтын буруу зуршилтай тэмцэхэд нь хүмүүст тусалдаг юм.
Өдгөө нэгэнт батлагдаж, түгээмэл дэлгэрсэн хоол орлуулах уургийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад Herbalife компани анхдагч нь байсан бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнүүд шинжлэх ухаанд тулгуурласан байдаг. Herbalife компанийн бүтээгдэхүүнүүд чанартай бөгөөд биеийн жинг зохицуулахад үр дүнтэй болох нь Хүнс Тэжээл Судлалын Хүрээлэн (Орос), Ульмын Их Сургууль (Герман), Сөүлийн Үндэсний Их Сургууль (Өмнөд Солонгос), Калифорнийн Их Сургууль (АНУ) зэрэг дэлхийн олон орны их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд явуулсан клиникийн туршилтаар батлагдсан юм байна.
Herbalife компани спортын арга хэмжээ, тамирчид, дэлхийн Хөлбөмбөгийн Клубуудыг ивээн тэтгэдэг. “Улаанбаатар марафон” болон “Эрчим” Хөлбөмбөгийн баг нь Herbalife компанийн биеийн тамир, спортыг ивээн тэтгэдэг үйл ажиллагаанд шинээр нэмэгдсэн билээ.
Холбоо барих хэвлэл мэдээллийн ажилтан
Breakthrough Communications – Herbalife
Б.Жаргал
И-мэйл: jargal.b@breakthroughpr.mn
Утас: 9907-2502