ХонгКонгийн нислэгийн таван жилийн ой болж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

ХонгКонгийн нислэгийн таван жилийн ой болж байна

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК таван жилийн өмнө ХонгКонг хот руу тогтмол шууд нисч эхэлсэн билээ. МИАТ ТӨХК энэ хугацаанд 833 нислэг үйлдэж 208,749 зорчигч, 826 тонн ачаа тээвэрлэжээ. Өнөөдөр МИАТ компани ХонгКонг хот руу долоо хоногт таван удаа буюу Даваа, Мягмар, Пүрэв, Баасан, Ням гаригт нисч байна.

Дашрамд дурдахад зорчигчдын тээшний журмыг шинэчлэн ширхэгийн системд шилжээд байна. Ингэснээр зорчигчдод энгийн ангиллаар аялсан тохиолдолд 23кг НЭГ ширхэг, бизнес ангиллаар аялсан тохиолдолд 32кг НЭГ ширхэг тээш үнэгүй тээвэрлэх боломжтой боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж