Хайнга байдал замын ослын гол шалтгаан

Хуучирсан мэдээ: 2016.06.06-нд нийтлэгдсэн

Хайнга байдал замын ослын гол шалтгаан

АНУ-ын Замын аюулгүй байдлын сангийн шинэчилсэн мэдээгээр зам тээврийн ослын гол шалтгаан нь жолооч нарын анхаарал болгоомжгүй байдал ажээ. Энэ байдал ялангуяа залуу хүмүүст их байдаг ажээ. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сангийн ажилтнууд судалгаандаа жолооны курст суралцаж байгаа 16-24 насныхныг хамруулсан байна. Тэдний машины урд шилэнд тусгай камер бэхлэн гэнэтхэн тормослох эсвэл хурд нэмэх үеийн болон ослын үеэр юу болсоныг бичсэн байна.

2007-2015 оны хооронд хийсэн 2229 бичлэгийг судлан үзэхдээ судлаачид ослын өмнөх найман секунд, мөн ослын дараах дөрвөн секундэд юу болсоныг илүү анхаарчээ. Ослын 59 хувь нь ослын өмнөх хэдхэн секундад анхаарал саринасантай холбоотой байв. Энэ нь цагдаагийн албаны албан ёсны статистикаас дөрөв дахин их гэсэн үг юм.  

Хоёр дахь шалтгаан нь жолоочийн хажууд яваа зорчигч ажээ. Нийт ослын 15 хувь энэ шалтгааны улмаас гарсан байна. Харин гуравдугаарт буюу ослын 12 хувь нь гар утаснаас болжээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж