Талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн эдгээр өдрүүдэд Парис хотноо үргэлжлэн явагдаж байна. 32 сая еврогийн мөнгөн шагналтай тус тэмцээн тавдугаар сарын 22-ны өдөр эхэлсэн билээ. Тэгвэл бямба гаригт тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрлийн аварга тодорлоо.
Швейцарын Гарбинэ Мугуриза алдарт Серена Уильямсыг 7:5, 6:4-өөр хожин "Их дуулга"-ын анхны түрүүгээ хүртлээ. Энэ жил 23 настай Мугуриза тус тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдэн тоглосон бөгөөд шөвгийн наймд ОХУ-ын С.Кузнецова, хагас шигшээд Австралийн Саманта Стосурыг нарын шилдгүүдийг хожин шигшээд хүрсэн.
Аваргаа хамгаалахаар тоглосон дэлхийн манлай теннисчин Серена "Их дуулга"-ын 21 түрүүг хүртэхдээ Францын нээлттэй тэмцээнд 2002, 2013, 2015 онуудад түрүүлж байжээ.
Хоёр теннисчин өнгөрсөн оны "Уимблдон"-д шигшээд учраа таарахад Серена 6:4, 6:4-өөр хожсон юм.
Ч.БОЛОР