Олимпийн түүхэнд анх удаа дүрвэгсэд баг бүрдүүлэн тэмцээнд оролцох болсныг НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас мэдээллээ. Бразилийн Рио-де-Жанейро хотноо ирэх наймдугаар сард эхлэх зуны Олимпийн наадамд 10 дүрвэгчийг сонгон нэг баг болгон оролцуулахаар болжээ. Дүрвэгсдийн Олимпийн багт Конго улсаас хоёр жүдогийн тамирчин, Этиопын марафон гүйгч, усан сэлэлтийн хоёр Сири тамирчин, Өмнөд Суданы таван гүйгч багтаж байгаа аж.
Эх сурвалж: Time
Б.АНХТУЯА