ОХУ-ын тамирчин Юлия Зариповагийн 2012 оны Лондонгийн Олимпоос авсан алтан медалийг Тунисын Хабиба Грибид шилжүүлжээ. Түүнчлэн Юлия Зариповагийн 2011 оны дэлхийн аваргын 3000 метрийн саадтай гүйлтийн уралдааны алтан медалийг хураасан байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны хүсэлтээр (IAAF) Олон улсын спортын арбитрын шүүхээс (CAS) допингийн давтан шинжилгээнд бүдэрсэн Оросын тамирчны алтан медалийг хураасан аж.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Оросын өөр таван тамирчинг допингийн шинжилгээг луйвардсан хэрэгт буруутган тэмцээн уралдаанд орохыг нь хориглоод байгаа юм.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА