Ж.Керри: Монгол бол ардчиллын баян бүрд

Хуучирсан мэдээ: 2016.06.05-нд нийтлэгдсэн

Ж.Керри: Монгол бол ардчиллын баян бүрд

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Парисаас Бээжин хүрэх замдаа Улаанбаатарт түр буудаллаа. Жон Керри Монголыг ОХУ болон Хятадын дунд орших “ардчиллын баян бүрд” хэмээн тодорхойлжээ.

"Вашингтоны эсрэг хүч нөлөө нь нэмэгдсээр байгаа ОХУ болон Хятадын дунд орших Монгол улс нь АНУ-ын нөхөрсөг холбоотон юм. АНУ-ын албаныхан Монголын ардчилалд шилжсэн түүхийг өндрөөр үнэлдэг аж. Гэвч бизнесийн хууль дүрэм журмын ил тод бус байдлаас болж гадаадын хөрөнгө оруулалт тасалдаж, 2011 онд 17.5 хувьд хүрч байсан Монголын эдийн засгийн өсөлт газарт унажээ. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх үүднээс Монголын Засгийн газар АНУ-тай ил тод байдлын гэрээг байгуулсан нь маш чухал" хэмээн Жон Керри мэдэгдэв.

Жон Керри Бээжинд АНУ болон Хятадын хооронд жил бүр болдог стратеги, эдийн засгийн хэлэлцээнд оролцох юм. Энэ уулзалт хэлэлцээ энэ жил найм дахь удаагаа зохиогдож байгаа аж.  

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж