Бээжин арбитрын шүүхийн шийдвэрийг хайхрахгүй

Хуучирсан мэдээ: 2016.06.05-нд нийтлэгдсэн

Бээжин арбитрын шүүхийн шийдвэрийг хайхрахгүй

Хятад улс газар нутгийн маргаантай асуудлаар НҮБ-ын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, хайхрахгүй гэж мэдэгдлээ. Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанаар Филиппин НҮБ-ын тэнгисийн хуулийн конвенцийн дагуу арбитрын шүүхэд хандаад буй юм. Филиппиний гаргасан гомдлын дагуу олон улсын арбитрын шүүх шийдвэрээ удахгүй танилцуулах аж.

Сингапурт болсон Азийн аюулгүй байдлын чуулга уулзалтын үеэр Өмнөд Хятадын тэнгисийн маргаан хэлэлцэх гол сэдвийн нэг байв. Шангри-Лагийн хэлэлцээнд оролцогч Энэтхэгийн батлан хамгаадахын сайд Манохар Паррикар хэлэхдээ “Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг намжаах нь Бээжингийн эдийн засгийн ашиг сонирхол юм” хэмээжээ. Түүнчлэн Японы батлан хамгаалахын сайд  Гэн Накатани “хүчирхэг улсууд бүс нутагт санамсаргүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн өөрийгөө хянах хэрэгтэй” хэмээн шууд бусаар Хятадад хандан мэдэгджээ.

Бээжин нь жилд таван тэрбум ам.долларын далайн тээврийн зам болон байгалийн хий, газрын тосны нөөцтэй бүлэг арлыг оролцуулаад Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь эзэмшлээ хэмээн зарласан юм. Энэ нь Зүүн Өмнөд Азийн бусад орнуудтай газар нутгийн маргаан үүсгээд байгаа юм. Бээжин нь Өмнөд Хятадын тэнгисийн эзэмшлээ баталгаажуулахын тулд хиймэл арал байгуулж, цэргийн бааз босгох болсон билээ.

Эх сурвалж: Washington Post

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж