Куба Америкийн улсуудын байгууллагад эргэн нэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2016.06.05-нд нийтлэгдсэн

Куба Америкийн улсуудын байгууллагад эргэн нэгдэхгүй

Куба улс АНУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээсэн ч Америкийн улсуудын байгууллагад (OAS) хэзээ ч эргэн нэгдэхгүй гэж ерөнхийлөгч Раул Кастро мэдэгджээ. Гавана хотноо хуралдсан Карибын орнуудын чуулга уулзалтын үеэр Раул Кастро “Америкийн улсуудын байгууллагыг империалист засаглалын хэрэгсэл” хэмээн нэрлэжээ. Куба нь 1962 онд Америкийн улсуудын байгууллагаас гарсан аж.

Раул Кастро Венесуэл улстай эв нэгдлээ эрхэмлэх үүднээс Америкийн улсуудын байгууллагаас татгалзжээ. Америкийн улсуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Луис Альмарго Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээ тавихыг уриалсан аж. Венесуэлд бараа бүтээгдэхүүний хомсдол, инфляфи, ажилгүйдэл дээд цэгтээ хүрсэн боловч ерөнхийлөгч Николас Мадуро огцрохоос татгалзсаар байна.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж