Нийтийн тээврийн зарим маршрутыг өөрчилөв

Хуучирсан мэдээ: 2016.06.04-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн зарим маршрутыг өөрчилөв

Төв замууд хаасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний шугамд өөрчлөлт орж нийт 31 чиглэлийн автобус дараах замуудаар үйлчилж байгаа аж. Тодруулбал, хотын төвийн буюу их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа их тойруугийн гудамж, урдуур нарны зам, Намъяанжугийн гудамжаар зорчиж буй бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд баруун 4 зам, нарны гүүр, зүүн 4 замаар  үйлчилж байна. Мөн Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдсан тул  троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар – Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд явахгүй байгааг иргэдэд анхааруулъя.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж