Марафон: Б.Сэр-Од, Б.Мөнхзаяа нар ангилалдаа түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.06.04-нд нийтлэгдсэн

Марафон: Б.Сэр-Од, Б.Мөнхзаяа нар ангилалдаа түрүүллээ

Марафон:  Б.Сэр-Од, Б.Мөнхзаяа нар ангилалдаа түрүүллээ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон-2016” олон улсын гүйлт өнөөдөр2016.06.04 Чингисийн талбайд боллоо. Энэ жил мэргэжлийн болон сонирхогчдын төрөлд нийт 24 383 гүйгч онлайн бүртгэлд хамрагдсан байна. Мөн АНУ, Их Британи, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Итали, Австрали, Турк, Финланд, Истани зэрэг 21 улсын 114 гүйгч оролцлоо. Дэлхийд марафоны төрлөөр алдартай Кени улсын хоёр тамирчин урилгаар оролцсон байна.

Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэд оролцсон бол сонирхогчид 10000, 5000, 1.5 км-ын зайд гүйлээ.

Бүтэн марафонд Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Мөнхзаяа нар ангилалдаа түрүүллээ. Мөн энэ удаагийн тэмцээнд урилгаар оролцсон Японы гүйгч Ямамото Ёшихиро хагас марафонд III байр эзэлсэн бол анх удаа оролцсон Кенийн тамирчид бүтэн марафонд V, VI байрт оржээ.

“Улаанбаатар марафон-2016” тэмцээний хамгийн ахмад гүйгч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэн, 69 настай Г.Аюур хагас марафонд гүйжээ.

Дүнг танилцуулья:

Бүтэн марафон 42 км 195 метр

Эрэгтэй:

  • Алтан медаль: Б.Сэр-Од – 2 цаг 18 минут 26 секунд 91 доль
  • Мөнгөн медаль: Ц.Бямбажав – 2:21.11.51
  • Хүрэл медаль: Ж.Олонбаяр  – 2:23.16.07
  • IV байр: Д.Гантулга
  • V-VI байр: Доминик Пэмои, Жулис Арилэ хоёул Кени
  • VIII байр: П.Отгонбаатар

Эмэгтэй:

  • Алтан медаль: Б. Мөнхзаяа – 2 цаг 37 минут 57 секунд 09 доль
  • Мөнгөн медаль: Л.Отгонбаяр – 2:45.48.13
  • Хүрэл медаль: И.Санжидмаа  – 2:47.54.00
  • IV байр: Б.Бадамхатан
  • V байр: Б.Долгормаа
  • VI байр: Мария Ижаис Финланд
  • VII байр: Ким Мин Сун БНСУ
  • VIII байр: Цүй Ю Шиа БНХАУ

ХАГАС МАРАФОН: 21 км 095 метр

Эрэгтэй:

  • Алтан медаль: Н.Мөнхбаяр
  • Мөнгөн медальл: Б.Суврагахайрхан
  • Хүрэл медаль: Ямамото Ёшихиро Япон
  • IV-X байр:  Г.Одхүү, Б.Доржпалам, С.Чинбат, Сауржан, Л.Лхагва, С.Батбаяр, Б.Цэнгүүн

Эмэгтэй:

  • Алтан медаль: Ч.Шинэцэцэг
  • Мөнгөн медаль: Г.Хишигсайхан
  • Хүрэл медаль: Б.Дуламсүрэн

10 км:  

Эрэгтэй:

  • Алтан медаль: Болдоо
  • Мөнгөн медаль: Гүррагчаа
  • Хүрэл медаль: Энхтамир

Эмэгтэй:

  • Алтан медаль: М.Сэмжид
  • Мөнгөн медаль: Н.Дулам
  • Хүрэл медаль: Ж.Халиунаа нар эхний байруудад оржээ.

Дэлгэрэнгүй дүнг эргэн мэдээлнэ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж