Зэсийн маргаашийн өсөлт, хөгжлийн зах зээл

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Зэсийн маргаашийн өсөлт, хөгжлийн зах зээл

ЗЭСИЙН МАРГААШИЙН ӨСӨЛТ, ХӨГЖЛИЙН ЗАХ ЗЭЭЛ


Крисс Келли, Алонсо Сото “Ройтерс” агентлаг 

Чили улс өнгөрсөн жил уурхайн гүнд гацсан 33 уурхайчныг аврахаар хоёр сар тэмцэж байхдаа тэдний эрүүл мэндийг хамгаалсан нэгэн арга олсон нь зэс оймс байлаа.
Чили улс нь зэсийн томоохон ордод тулгуурлан эдийн засгаа бос­госон бөгөөд зэс нь айл гэрийн усны шугам хоолой, сантехникийн хэ­рэгсэл, цахилгаан шугамаас ава­хуу­лаад гар утасны эд ангид хүр­тэл өргөн хэрэглэгддэг, олон талт хэ­рэг­лээтэй метал билээ.

ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

Уурхайн гүнд гацсан уурхайчдыг зэсийн нян устгах чанарын ачаар ха­луун, чийглэг уурхайн орчинд хө­­лийн халдвараас хамгаалан сэр­гийлж чадсан зэс (HG-FT4.25-0.03-0.76%) ирээдүйн хөгжлийн хэрэгцээ шаардлагын өөр нэгэн гарц болж болох юм. Зэсийн халдварын эсрэг шинж ча­­нарыг эртний Египетэд мэс заслын хутга хайлдаг байсан үеэс мэддэг байсан ч орчин цагийн анагаах ухаанд түүний энэ давуу талыг өдийг хүртэл бүрэн дүүрэн ашиглалгүй иржээ.

Дуслын шингэний босоо өлгүүр, өвч­төний ширээ, орны түшлэг, ба­риул, хаалганы бариул, сувилагч дуу­дах товчлуур зэрэг гар хүрдэг бүх зүйлийн гадаргууг зэсээр бүрс­нээр эмнэлэг дэх халдварыг бууруулж бо­лохыг энэ баасан гарагт танил­цуу­лах анагаах ухааны баримт но­тол­­гоогоор харуулах юм. Эмэнд тэс­вэртэй, үхэлд хүргэх бактерийн тоо өсөн нэмэгдэж байгаа өнөө үед суд­­лаачид АНУ-д үхэлд хүргэж бай­гаагаараа зүрхний өвчин, харвалт, хорт хавдрын дараа дөрөвдүгээр байрт ордог эм­­нэлгийн халдвартай тэмцэх шинэ арга барилыг эрэлхийлсээр бай­гаа билээ.

АНУ-ын гурван эмнэлэгт дөрвөн жи­л хийсэн судалгааны урьдчилсан үр дүн нь Коделко, Фридпорт Макморан (FCX-N52.901.282.48%) зэрэг зэсийн то­моохон үйлдвэрүүдийн хувьд эрүүл мэн­дийг хамгаалах олон тэр­бум ам.долларын бизнест орох бо­ломж байж болох юм.

Уг судалгаанд хамрагдсан Өмнөд Каролины Анагаах ухааны их сур­гуу­лийн микробиологийн багш Др.Майкл Шмидт хэлэхдээ “Бид са­наа тө­дий зүйлээс эхэлсэн ч дөрвөн жи­­лийн дараа бид дэлхийд хамгийн их хор уршиг дагуулсан асуудлыг ший­дэх шийдэлд хүрээд байна” гэжээ.

Төмөр бариул дахь эмнэлгийн халдвар нь АНУ-д жилд 100,000 хү­ний аминд хүрч, түүний эмчил­гээнд жилд 45 тэрбум ам.доллар зарцуулж байгааг батлахаар Шмидт, Өмнөд Каролины Ралф Эйч. Жонсон ВиЭй Анагаах ухаан төв болон Нью-Йорк хотын Слоан Кеттериний Хавдар суд­лалын төвийн эмч нарын баг зэс гадаргууны талаар мэдээлэл цуг­луулсан байна.

АНУ-ын Батлах хамгаалах яам сан­хүүжүүлж, Зэсийн хөгжлийн хол­­­бооноос дэмжсэн уг судал­гаа­ны багт ажилласан Шмидт нь Швей­царийн Женев хотноо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад танил­цуул­га хийхээс өмнө дээрх судалгааны урьдчилсан үр дүнгийн талаар дэлгэ­­рэнгүй мэдээлэл хийхээсээ татгалз­сан юм.

ЗЭСЭН ЭМНЭЛЭГ

 
Бактерийг эсэргүүцэх зэ­сийн шинж чанарыг АНУ-аас батал­гаа­жуулсан байдаг бөгөөд зэс нь нянд нэвтрэн орж, энзимийг нь хорьж/хааж, идэвхгүйжүүлдэг байна. Ха­рин ихэнх эмнэлэгт ашигладаг ган төмөрт ийм шинж чанар байхгүй.

Чили улсын хойд хязгаар дахь Ка­лама уурхайн хотын зэсэн эмнэ­лэгт ажилладаг сувилагч Алисия Гу­тиэрэсийн гэрчилж байгаагаар эр­чимт тасгийн зарим хэсгийг зэсээр бүрснээс хойш халдварын тоо хэм­жээ эрс буурчээ. Тэрбээр “Манай эмнэлэгт халдварын тоо хэмжээг бууруулахад ийм гадаргуу яаж тус болсныг бид харсан. Хүн бүр үүнийг олж мэдээ­сэй, хүний амь аврахад хэрхэн тус­алж байгааг нь үзэж баярлаасай” гэжээ.

Коделко уурхайн ажилчдаас ор­лого, эмчилгээний зардалд авсан зэ­сээр барьсан энэ эмнэлэгт хийсэн туршилтаас үзэхэд зэс гадаргуу дээрх нянгийн 82 хувь нь цагийн дотор үхэж байв. Бусад судалгаанаас үзэ­хэд, зэс нь нянгийн 90 гаруй ху­вийг устгаж байсан байна. 

“Зардал өсч, эрүүл мэндийн даат­галын нөхөн олговрын хэмжээ буурч байгаа АНУ-ын эрүүл мэндийн сал­барын хувьд үүний ашиг тус үлэмж их байх болно” гэж Др. Шмидт хэлж байна. 

“Эмнэлгийн халдвараас таныг сэргийлэх, зардлыг хянахын тулд ямар ч эмнэлэг таныг аль болох түр­гэн гаргах зорилгыг тавьж байдаг …”

Өвчтөнийг хамгаалах, эрүүл мэн­дийн үйлчилгээг зохистой үнээр хүр­гэх тухай хууль батлагдсаны дараа АНУ-ын Засгийн газар эмнэлгийн халдварын тоо хэмжээг бууруулсан орон нутгийн бус, түргэн тусламж үйлчилгээтэй эмнэлгийг ирэх жилээс эхлэн урамшуулахаар болсон байна.

ХЯЛБАР БУС БОРЛУУЛАЛТ

 
Антибиотикоос хурдан хувиран хөг­жиж буй “супер халдвар”-ын хувьд эмч нарын захиалж буй зүйл нь зэс болж болох юм гэж эрдэмтэд үзэж байна. Бага төсөв, өндөр үнэтэй зэс бо­лоод зэсийн нян эсэргүүцэх чанар нь хэр үр дүнтэй байх нь тодорхойгүйн улмаас эмнэлгүүдэд энэ жорыг ашиг­лах нь хүнд тэмцэл байх талтай юм.

“Эрүүл мэндийн тодорхой үр аш­гаас гадна та бүгд эмнэлгүүдэд хэдий­нэ ашиглагдаж байгаа зэвэрдэггүй ган буюу өөр бусад зүйлийг авч хаях хэрэгтэй гэдгийг Засгийн газар бо­лоод эмнэлгүүдэд ятгах хэрэгтэй гэдэгт асуудал байгаа юм” хэмээн төм­рийн салбарын зөвлөх CRU груп­пийн Жон Барнес хэлжээ.

“Энэ бол хүмүүсийн мартах ханд­лагатай байсан зэсийн шинж чана­рын тухай асуудал юм. Энэ шинж чанарыг судлах шаардлагатай бөгөөд энэ бол тоглох зүйл биш юм” гэж нэмж хэлсэн байна.

Уурхайчид болон үйлдвэрлэгч­дийн хувьд энэ нь дэлхийн эрэлт хэ­рэгцээний багахан хэсгийг эзлэх тул энэ нянгийн эсрэг шинж чанар нь том бизнес болно гэдэгт Барнес болон бусад салбарын мэргэжилтнүүд эр­гэлзэж байгаа юм. 

Нянгийн эсрэг хэрэглээнд зэсийн эрэлт, хэрэгцээ жилд 250,000-1 сая тон­н буюу дэлхийд олборлож буй зэсийн таван хувиар нэмэгдэнэ гэсэн тоо­цоог зэс үйлдвэрлэгчид гаргаад байна. Гэхдээ уурхайчид болон үйлд­вэр­лэг­чид зэсийг нянгийн эсрэг хэрэг­лэх хэрэглээ нь эмнэлгээр хязгаар­лаг­дахгүй гэж мөрийцөж байна.

Фрийпортын Гүйцэтгэх ерөнхий захирал Ричард Адкерсон өнгөрсөн гуравдугаар сард “Ройтерс”-т өгсөн ярилцлагадаа “Эм­нэлэг төдийгүй олон нийтийн барилга байгууламжид нийтэд нь зэсийг ашиглана гэдэг нь энэ салбарын хувьд сайхан боломж юм” гэжээ.

Коделко дахь уул уурхайн ком­пани нь шинээр баригдах эмнэлэгт зэсийг ашиглах талаар Чилийн эрүүл мэндийн салбарын хүмүүстэй яриа  хэлэлцээр хийж байгаа бөгөөд зэс мяндастай оймс үйлдвэрлэх, түүнчлэн яргай загасны аж үйлдвэрт  зэс бүрээстэй тор үйлдвэрлэх талаар дотоодын компанитай түншлэн ажил­лаж байна.

Нянгийн эсрэг бүтээгдэхүүн үйлд­вэрлэлд ашиглагддаг хайлш үйлд­вэрлэхээр төлөвлөж буй Кали­фор­нийн “Метал Икс” компанийн ерөн­хийлөгч Том Стрелитзийн хувьд асар том боломж байна. Зэс маш их ирээдүйтэй бөгөөд хүн төрөлхтөнд өгөх үр ашиг нь гэгээлэг юм.

"Улс төрийн тойм" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж