Германы ажилгүйдэл хамгийн бага түвшинд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2016.06.04-нд нийтлэгдсэн

Германы ажилгүйдэл хамгийн бага түвшинд хүрлээ

ХБНГУ-ын Хөдөлмөрийн Яам сайшаал дагуулах нэгэн мэдэгдлийг хийжээ. Мэдэгдэлд Герман улсын дөрөвдүгээр сарын ажилгүйдлийн түвшин хэрхэн өөрчлөгдсөнийг дурдсан бөгөөд Германы ажилгүйдлийн түвшин 6.3 хувиас 6 хувь болж буурчээ.

http://conservativepapers.com/wp-content/uploads/2013/05/unemployment-line-germany.jpg

Энэ нь хоёр Герман нэгдсэн 1990 оноос хойш тэмдэглэгдэж буй хамгийн бага ажилгүйдлийн түвшин юм. Берлиний ханыг нураахаас өмнө баруун Германд ажилгүйдлийн түвшин 5.5 хувь байсан бол зүүн Германд 8.4 хувьтай байжээ.

Сонирхуулахад, Итали улсын ажилгүйдлийн түвшин 11.7 хувь гарсан бол Испани улсынх 20.1 хувь, Грек улс 24.4 хувьтай гарчээ.

Ажилгүйдлийн түвшинг Европын Холбооны 28 улс дээр авч үзвэл өнгөрсөн гуравдугаар сард 8.8 хувь байсан бол дөрөвдүгээр сард 8.7 хувь болж буурчээ. Гэхдээ нэг жилийн өмнө Европын Холбооны ажилгүйдлийн түвшин 9.6 хувь байсан тул Европ даяар ажилгүйдэл буурсаар байна гэж харж болохоор байна.

 

                                                                                                                        Г.Сүмбээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж