Гачигдалд орсон Венесуэл

Хуучирсан мэдээ: 2016.06.04-нд нийтлэгдсэн

Гачигдалд орсон Венесуэл

Венесуэлийн эдийн засаг хямарсны улмаас гаднаас авдаг байсан импортын бараа бүтээгдэхүүний төлбөрийг хийх чадваргүй болсны дээр ард иргэдээ байнгын цахилгаанаар хангаж чадахаа больжээ.

http://i2.cdn.turner.com/cnnnext/dam/assets/160426161032-venezuela-blackouts-exlarge-169.jpg

Эдийн засгийн энэхүү таагүй нөхцөлөөс шалтгаалж хамгийн том хоёр авиа компани болох Луфтанса болон ЛАТАМ ойрын хэдэн сардаа үйл ажиллагаагаа зогсоохоор болсон аж.

http://s2.reutersmedia.net/resources/r/?m=02&d=20160524&t=2&i=1138521534&w=&fh=&fw=&ll=644&pl=429&sq=&r=LYNXNPEC4N18C

Бүх түвшинд бараа бүтээгдэхүүний хомсдолд орсон учраас Венесуэлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын 85 хувь нь хаалгаа барьжээ.

Иргэдийн хувьд өдөр тутам хэрэглэх саван, ариун цэврийн цаас байтугай талх зэргийг олж иднэ гэдэг хэцүүхэн даваа болжээ. Тиймээс хоолны мөнгө олохыг хүссэн хүмүүс ариун цэврийн цаасыг хар зах дээр үнэ нэмж зарахын тулд хэдэн өдөр дараалалд зогсон худалдаж авч байна.

Ард иргэдийн хувьд өөрсдийгөө удахгүй лааны гэрэлд амьдардаг үе рүүгээ буцаж орно гэсэн үнэмшилтэй болжээ.

Эрүүл мэндийн салбарт гэхэд шаардлагатай эм хэрэгслийн хангамж 80 хувиар буурсны улмаас эмнэлэгт амиа алдагсдын тоо огцом өсжээ.

Гуравдугаар сард гэхэд улсынхаа санд нийт дүнгээр ердөө 12.1 тэрбум ам.доллартай байсан Венесуэлийн засгийн газрын хувьд улсынхаа өрийг дарахын тулд 2.3 тэрбум ам.доллартай тэнцэх алтыг Швейцар улсад нийлүүлэх гэх мэт арга хэмжээг авч байна.

                                                                                                                                                                                Г.Сүмбээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж