Алдаагаа засаж эхэлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2016.06.04-нд нийтлэгдсэн

Алдаагаа засаж эхэлсэн үү?

Зам барихдаа модыг хамтад нь асфальдсан нь олон нийтийн шүүмжлэл хүлээж, засахыг олон нийт шаардаж эхэлсэн. Энэхүү шүүмжлэлийн мөрөөр алдаагаа засаж эхэлсэн үү, аль эсвэл зам барих үедээ зайлшгүй ингэж модтой нь хамт асфальтах шаардлага үүсдэг үү дараах байдлаа засаж эхэлжээ. Тухайлбал, явган зам болон дугуйн зам дээр таарсан моднуудыг тойруулж хашлага тавих,  тогоо үүсгэж хар шороо цацах  зэргээр ургалтын байдлыг хэвийн байлгах арга хэмжээ авч ажиллаж эхэлсэн байна.

Энэ ажил нь Их Монгол улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбогдож хийгдэж буй аж. Уг ажлын хүрээнд одоо байгаа 9 м өргөнтэй зорчих  хэсгийг 14 м болгон өргөтгөж, замын 2 талаараа явган хүний замтай, нэг талаараа дугуйн замтай,  гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах далд шугамтай, 4 эгнээ бүхий авто зам болгон  шинэчилж буй юм.

 

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж