PwC аудитийн компанийн эдийн засагчид Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох зуны 31-р олимпийн наадмыг медалийнхаа тоогоор гурван улс тэргүүлнэ гэсэн тооцоо хийжээ. АНУ, БНХАУ улс тэргүүлж, ОХУ-ын баг тамирчид удаалахаар байгаа юм.
Тус компани 4 дэх удаагаа олимпийн наадмын урьдчилсан таамагийг гаргаж байгаа гэнэ. Энэ удаад АНУ нийт 108 медаль, Хятад улс 98, ОХУ-ын баг тамирчид 70 медаль хүртэх боломжтой гэсэн урьдчилсан таамаг судалгааг гаргажээ. "Олимпийн талбарт Давид, Голиафыг ялах магадлал нэн өндөр байгаа. Үүнээс гадна АНУ, Хятад улс дэлхийд хүчирхэг гэдгээ батлан харуулах болно” гэж энэ компанийн тэргүүлэх эдийн засагч Жон Хоксворт өгүүлжээ. Компанийн шинжээчдийн сүүлийн 3 жил хийсэн дүгнэлт таамаг нэг их хол зөрөөгүйг спортын ертөнцийнхөн мэдээлж байгаа юм. Лондон хотноо 2012 онд болсон наадмаар АНУ 103, Хятад 87, ОХУ 68 медаль хүртэж байсан. 2008 оны Бээжингийн олимпийн наадмаар АНУ мөн л тэргүүлж, 110 медаль, Хятад 100, ОХУ 73 медаль хүртэж байсан түүхтэй юм. Олимпийн медаль хүртэхэд тухайн улсын эдийн засгийн чадамж, хүн амын тоо, засгийн газраас спортын салбарт хир их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, анхаарч байгаа нь нилээд түлхэц болдог гэж компанийн мэргэжилтнүүд үздэг байна.
ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn