Жонни Деппийн туслах эхнэрийг нь аргадав

Хуучирсан мэдээ: 2016.06.03-нд нийтлэгдсэн

Жонни Деппийн туслах эхнэрийг нь аргадав

Жонни Депп өөрөөсөө 23 насаар дүү эхнэртэйгаа хамтран амьдарсан 15 сарын хугацаанд өөрт нь гар хүрдэг байсан тухай эхнэр Амбер Хердийн шүүхэд өгсөн мэдүүлгүүд цацагдсан нь дэлхий нийтийг цочирдуулсан юм.

Харин ЕТ.сом сайт Жонни Деппийн туслах Стефен гэгч Амбер Хердтэй Жонниг уучилж, байдлыг намжаахыг гуйн мессежээр харилцсаныг дэлгэжээ.

Харин Амбер Херд түүний хариуд: “Түүнд өчигдрөөс өөр замаар асуудлуудын шийдвэрлэх сонголт байдаггүйд нь харамсаж байна. Би өчигдөр болсон бүх зүйлийг санаж байгаа” гэхэд туслах нь: “Түүний чамд гар хүрсэн тухай намайг хэлэх үед тэр уйлсан. Энэ бүхэн үнэхээр жигшмээр явдал байсныг тэр өөрөө ч мэдэж байгаа. Тэр үнэхээр их харамсаж байгаа” зэрэг хариуг илгээжээ.

Харин түүний оролдлого тийм ч их тус болоогүйн дээр Амбер Херд дараах үгсийг хариу илгээжээ.

-Энэ түүний анхны удаа биш. Токиод, арал дээр, Лондонд гээд санаж байгаа биз дээ? Түүнийг өөрчлөгдөнө гэж үргэлж найдаж байсан ч хэдэн сарын дараа давтагддаг. Харин би дэргэд нь үлдсээр л байсан гэх утгатай үгсийг илгээжээ.

Г.СҮМБЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж