Архангай аймгийн бөхийн "Бөхбилэгт' дэвжээ сар бүр Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанаа тогтмол зохион байгуулдаг болоод байгаа билээ. Тэгвэл энэ сарын ээлжит барилдаан өнөөдөр /VI.3/ 15.00 цагаас “Алдар” спорт хорооны зааланд болно.
Аймгийн төв буюу Эрдэнэбулган сумын нэрэмжит болгон эхэлсэн цуврал барилдааны өнгөрсөн сарын барилдаанд аймгийн арслан Э.Ванданцэрэн түрүүлж, аймгийн арслан М.Бадарч, Л.Шинэбаатар нар удаалжээ.
Ч.БОЛ