Тролейбусны утас автомашин дээр унажээ

Хуучирсан мэдээ: 2016.06.03-нд нийтлэгдсэн

Тролейбусны утас автомашин дээр унажээ

Өнөөдөр 14.00 цагийн орчимд 13 дугаар хорооллын орчмын замд явж байсан автомашин дээр тролейбусны шугамын утас унаж, гал авалцжээ. “Тоёота” маркийн автомашин дээр шугамын утас унасан талаар эх сурвалж хэлж байна. Цахилгааны утас унах үед бага хэмжээний гал авалцсан байна. Улмаар тролейбусны жолооч яаралтай арга хэмжээ авч, галыг унтраажээ.

“Тоёота” маркийн автомашинд жолооч болон жирэмсэн эмэгтэйн хамт явж байжээ. Ямартай ч зорчигчид гэмтэж бэртсэн зүйл байхгүй аж.

Үйл явдлыг бичсэн гар утасны бичлэгийг үзнэ үү.

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж