Шадар сайд асан У.Хүрэлсүхийг 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт багаа тэргүүлэн оролцож, улс төрд хэсэг хугацаанд завсарлага авснаа цуцална гэх “бор шувуу” хэдэнтээ нисээд амжсан ч сонгуульд өрсөлдсөнгүй. Түүнийг дагаад У.Хүрэлсүх хаачив гэж санагалзах хүн олон байна.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд “шанаа” өгч, улс төрөөс явж байсан тэрбээр хэсэг хугацааны дараа эргэн ирэхээ зарласан. МАН Засгийн газарт хамтарсны дараа Шадар сайдаар хэсэг хугацаанд ажилласан юм. Энэ үеэрээ Японд болсон олон улсын хуралд оролцохдоо англиар илтгэл тавьсан нь хэсэгтээ л шуугиулаад авсан нь бий. Намаа ч солихгүй, гэргийгээ ч солихгүй гэдэг үзэл баримтлалдаа үнэнч яваа У.Хүрэлсүх хаана юу хийж яваа юм болдоо гэж…
Г.ХОРОЛ