Сингапурт өнөөдөр /2016.0.6.03/ эхэлсэн Азийн аюулгүй байдлын чуулга уулзалтаар АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг (THAAD) Өмнөд Солонгост байршуулах эсэхийг хэлэлцэхгүй гэдгийг Сөүл мэдээлэв. Гурав хоног үргэлжлэх чуулга уулзалтад оролцохоор АНУ-ын батлан хамгаалахын сайд Эштон Картер Сингапурт ирээд буй аж.
Пхеньяны баллистик пуужингийн заналхийллээс хамгаалах зорилгоор АНУ Өмнөд Солонгост дэвшилтэт “THAAD” системийг байршуулахаар ярилцаж байгаа юм. Үүнийг бүс нутгийн тогтвортой байдал, Хятадын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн Бээжин эсэргүүцэж байгаа билээ. Гэвч Хойд Солонгос өнгөрсөн тавдугаар сарын 30-нд дөрөв дэх удаагаа “Мусудан” баллистик пуужинг хөөргөх туршилтыг хийсэн юм. Хэдийгээр пуужин хөөргөх туршилт амжилтгүй болсон ч Япон болон Өмнөд Солонгосын цэргийнхэн бэлэн байдал зарласан билээ.
“Шангри-Лагийн хэлэлцээ” гэж алдаршсан чуулга уулзалтад Ази-Номхон далайн 28 орны батлан хамгаалахын сайд болон цэргийн дарга нар оролцдог юм. Чуулга уулзалт ирэх хоёр өдөрт үргэлжилнэ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS