Хуучирсан мэдээ: 2016.06.03-нд нийтлэгдсэн

Ноосоо тушаах түшээд

2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулж, нэрсийг нь Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлснээр парламентад суудалтай намууд хуучин хүмүүсээ тэр чигээр нь дахин “сойх” болж буй. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Р.Амаржаргалаас бусад нь УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байгаа бол УИХ дахь МАН-ын бүлгээс зургаан гишүүн нь өнжихөөр болсон. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ц.Дашдорж, Ё.Отгонбаяр, Ж.Батсуурь нар юм. Ингэснээр одоогийн парламентын 76 гишүүнээс зургаа нь ноосоо тушаах бэлтгэлээ хангаад байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бусад хууль тогтоогчид нь тойрогтоо ялж гарч ирж чадахгүй бол мөн л ноосоо тушаана.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж