“Автомашингүй өдөр” захууд амарна

Хуучирсан мэдээ: 2016.06.03-нд нийтлэгдсэн

“Автомашингүй өдөр” захууд амарна

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор “Автомашингүй өдөр” болгон нийтийг хамарсан урлаг спортын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Автомашингүй өдөр” энэ сарын 4-ны өдөр тохиож байна.

Нийслэлийн хэмжээнд “Улаанбаатар марафон” бүх нийтийн гүйлтийн тэмцээн болно. Зах хаахтай холбогдуулан, томоохон зах худалдааны төвүүд маргааш ажиллахгүй.  “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Алтжин бөмбөгөр” амрах юм байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж