
“Эрчүүд бол анчин л гэсэн үг. Бүгд олз хайх дуртай. Тиймээс тэдний тааварт байх нь чухал. Үнэнийг хэлэхэд би амархан уйддагаараа эрчүүдтэй адилхан. Намайг инээлгэж чадаж байгаа хүн л миний сонирхлыг татдаг” гэж тэрбээр ярьсан гэнэ. Таны сул тал юу вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Хатуу байхаас илүү уян зөөлөн байх нь миний хувьд хэцүү” гэж хариулжээ. Хуучин найз залуу Крис Брауны талаар Рианна “ Энэ бүхэн ард хоцорсон. Түүнтэй хамт байсан үе тийм ч сайхан байгаагүй” гэж ярьсан байна. Хайр дурлалаас илүү кареертаа анхаарч буй Рианна ирэх есдүгээр сарын сүүлчээр Бельфастын Одиссей цэнгэлдэхэд тоглолтоо хийж, Лондон, Ливерпуль, Манчестер, Гласговт аялан тоглолт хийхээр төлөвлөж байна.