Хойд Солонгос 80 сая ам.долларыг салхинд хийсгэжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос 80 сая ам.долларыг салхинд хийсгэжээ

Хойд Солонгос дундын зайн тусгалын “Мусудан” пуужингийн туршилтыг дөрвөн удаа гүйцэтгэсэн ч бүгд амжилтгүй болсон юм. Пхеньян нь өнгөрсөн дөрөв болон тавдугаар сард нийт дөрвөн удаа “Мусудан” пуужин хөөргөх туршилт явуулжээ. Эдгээр бүтэлгүйтсэн туршилтууд 80 сая ам.долларыг салхинд хийсгэсэн байна. Энэ мөнгөөр Хойд Солонгосын бүх ард түмнийг 50 хоног цагаан будаагаар “тэжээхэд” хүрэлцэх байв.

Хойд Солонгосын “Мусудан” пуужингийн туршилт амжилттай болвол Азийн хөрш орнууд болон АНУ-ыг “айлгах” гол зэвсэг болж чадах аж. “Мусудан” пуужин нь 1.3 тонн цөмийн цэнэгтэй хошуу зөөн 3000 км газар буюу АНУ-ын Гуам арал, Япон улс хүртэл тусах хүчин чадалтай гэнэ. Гэвч удаа дараа бүтэлгүйтсэний эцэст Хойд Солонгос “Мусудан” пуужингийн туршилтыг зогсоож магадгүй гэнэ.

Хойд Солонгос нь энэ он гарсаар дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, хиймэл дагуул зөөгч пуужинг амжилттай хөөргөсөн юм. Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хамгийн хатуу хоригийг тавьсан билээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: UPI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж