Сурагчдын зуны амралт 7-ноос эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.03-нд нийтлэгдсэн

Сурагчдын зуны амралт 7-ноос эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн зуны амралт энэ сарын 7-ноос эхлэнэ. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас гаргасан хуваарь ёсоор энэ жилийн хичээлийн жил энэ сарын 6-нд дуусах юм байна. Хоёр болон гуравдугаар улирлын амралтын хувьд нийслэлийн болон орон нутгийн сурагчдынх өөр, өөр байсан. Харин дөрөвдүгээр улирлын амралт орон даяар нэг өдөр эхлэх юм байна.

Э.ДАРХИЖАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж