ХБНГУ-ын Commerzbank Голомт банкийг “STP AWARD 2015”-аар өргөмжиллөө

Хуучирсан мэдээ: 2016.06.03-нд нийтлэгдсэн

ХБНГУ-ын Commerzbank Голомт банкийг “STP AWARD 2015”-аар өргөмжиллөө

Голомт банк нь 1998 оноос ХБНГУ-ын Commerzbank-тай гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, зээл, аккредитив, аккредитивийн дараах санхүүжилт, баталгаа, валют арилжаа зэрэг бизнесийн чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ ам доллар, евро, иен, фунт, Швейцарь франк зэрэг гадаад валютын төлбөр тооцоог тус банкин дахь ностро дансуудаараа дамжуулан гүйцэтгэж байна.

Commerzbank нь 2015 онд Голомт банкны тус банкаар дамжуулан хийсэн нийт гүйлгээний чанар, тоон үзүүлэлт зэргийг дүгнэн үзэж шилдэг төлбөр тооцоо гүйцэтгэгч банкаар шалгаруулан “STP AWARD 2015”-аар өргөмжиллөө.  

Энэхүү шагнал нь Голомт банкийг Монголын зах зээлд тэргүүлэгч банк болохыг онцлохын зэрэгцээ гадаад төлбөр тооцооны үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэгч банк болохыг  нотлон харуулж буй хэрэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж