Хавайн цэргийн сургуулилтад Хятад оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.06.03-нд нийтлэгдсэн

Хавайн цэргийн сургуулилтад Хятад оролцоно

АНУ-ын зохион байгуулдаг Хавайн олон улсын цэргийн сургуулилтад Хятад улс оролцохоо мэдэгджээ. Энэ зургаагаас долдугаар сарын хооронд үргэлжлэх олон улсын цэргийн сургуулилтад Хятадын тэнгисийн цэргийн таван хөлөг онгоц оролцох гэнэ. Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанаас үүдэн АНУ-тай харилцаа муудсанаас Хавайн цэргийн сургуулилтыг Бээжин өнжиж магадгүй гэлцэж байв.

Номхон далайн эрэгт хоёр жил тутамд олон улсын цэргийн сургуулилтыг АНУ зохион байгуулдаг уламжлалтай. Украинаас зөрчил хямралаас болж харилцаа муудахаас өмнө энэхүү цэргийн сургуулилтад ОХУ ч оролцдог байв. Өмнө нь 2014 онд зохиогдсон цэргийн сургуулилтад 20 гаруй оролцжээ.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж