“Эх хүүхдийн эндэгдлийг бууруулах арга зам” зөвөлөлдөх уулзалтыг ЭМСЯ-аас өнөөдөр зохион байгууллаа. Эхийн эндэгдлийн тохиолдол Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Ховд, Өмнөговь аймгуудад тус бүр 2, Баянхонгор, Дархан-Уул аймагт тус бүр 1, хүүхдийн эндэгдлийн тохиолдол Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудад улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа аж. Уг зөвлөгөөнд эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, ЭМСЯ-ны удирдлагууд, эх, хүүхдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцож эх, хүүхдийн тусламжийн чанарыг сайжруулах, эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр хэлэлцэж байна.
Б.БАТ