Орбит-Толгойт чиглэлийн авто замыг засч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.06.03-нд нийтлэгдсэн

Орбит-Толгойт чиглэлийн авто замыг засч эхэллээ

Нийслэлийн авто замын засварын ажлууд хэдийн эхэлсэн. АСЕМ-тай холбоотойгоор зарим нэг замуудыг өргөтгөх, шинэчлэх ажил хийгдэж байгаа юм. Тэгвэл Авто замын газраас 2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй авто зам, замын байгууламжийн төсөл арга хэмжээний Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зургаан төслийн нэг хэрэгжиж эхэллээ. Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар, Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил эхлэх юм.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж