Германы бундестагийн гишүүд, Османы эзэнт улсад 1915 онд армянчуудын эсрэг явагдсан яргалалыг хоморголон устгалт гэж хүлээн зөвшөөрсөн тогтоолыг дэмжлээ. Энэ тухай пүрэв гаригт Reuters мэдээлэв.
Уг баримтыг олонх гишүүн санал нэгтэй баталсан ба зөвхөн ганцхан хүн эсрэг санал өгчээ. Өөр нэг депутат түдгэлзсэн байлаа.
Die Welt сонинд өгүүлснээр, канцлер Ангела Меркель, Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер, дэд канцлер Зигмар Габриэль нар санал хураалтад байсангүй.
"Османы эзэнт улсад дэлхийн нэгдүгээр дайны үеэр армянчуудыг устгасан нь армяны ард түмний мянган жилийн түүхэнд асар их үр дагавар учруулсан томоохон сүйрэл байлаа » уг тогтоолд өгүүлжээ.
Бундестагийн хуралдаанаас хэдэн цагийн өмнө Туркийн ерөнхий сайд Бинали Йылдырым аярмянчуудын хоморголон устгах санал хураалтыг Анкара, Берлин хоёрын “нөхөрлөлийн тест” хэмээн нэрлэсэн байв. Тавдугаар сарын 31-ний өдөр Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдагон хэрэв тогтоолыг баталбал харилцаагаа муутгана гэж Берлинд сануулга өгсөн байлаа.
Армянчуудын геноцит гэх энэ гэмт хэргээр Османы эзэнт улсын нутагт дэлхийн нэгдүгээр дайны үеэр армян үндэстнийг системтэйгээр устгасаныг хэлдэг. Янз бүрийн эх сурвалжийн дагуу энэ үеэр 800 мянгаас 1,5 сая хүнийг толгой дараалан хяджээ.
Турк уг хэргийг үгүйсгэдэг бөгөөд албан ёсоор тэд армянчуудын эсрэг энэ хэргээ санаатай биш тохиолдол гэдэг. Армянчуудыг устгасан хэргийг дэлхийн 26 орон хоморголон устгалт гэж хүлээн зөвшөөрсөн байгаа. Геноцитийг үгүйсгэх нь Франц, Швейцари зэрэг орнуудад эрүүгийн хэрэг болдог.
Эрдоган Бундестагийн тогтоолыг тайлбарлав
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэл хийж, 1915 онд армянчуудын эсрэг гэмт хэргийг хоморголон устгалт гэж хүлээн зөвшөөрсөн Германы парламентын шийдвэрийг Анкара дүгнэнэ гэлээ.
"Би ерөнхий сайдтайгаа [Бинали Йылдырым] ярилаа. Бидний анхны алхам бол Элчин сайдаа дуудан авчрах явдал байх ёстой гэдэг бид итгэлтэй байна. Немецийн парламентын тогтоол нь Турк, Германы харилцаанд ноцтой нөлөөлнө » гэж Туркийн лидер хэлжээ.
Тэр одоо Кенид айлчилж байгаа учраас эргэн ирээд шаардлагатай арга хэмжээг авнх гэнэ.
“Армянчуудын үндсэрхэг үзэлтнүүдийн лобби бундестагийн санал хураалтад буруутай байсан” гэж ерөнхий сайд Бинали Йылдырым өөрийн ээлжид мэдэгджээ.
Германы бундестагийн гишүүд, Османы эзэнт улсад 1915 онд армянчуудын эсрэг явагдсан яргалалыг хоморголон устгалт гэж хүлээн зөвшөөрсөн тогтоолыг зургадугаар сарын 2-нд дэмжсэн юм. "Османы эзэнт улсад дэлхийн нэгдүгээр дайны үеэр армянчуудыг устгасан нь армяны ард түмний мянган жилийн түүхэнд асар их үр дагавар учруулсан томоохон сүйрэл байлаа» гэж тогтоолд онцолсон байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР