Завхан аймгийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн оноос эхлэн аймгийн хэмжээнд бүтэн өнчин 104 хүүхдэд буцалтгүй тусламжийг үзүүлэн аймгийн засаг даргын нөөц сангаас тус бүр 30 мянган төгрөгийн хугацаат хадгаламжийн дэвтрийг нээж өгсөн юм. Үүний үр дүнд дөрвөн удаагийн буцалтгүй тусламжаар нэг хүүхдэд 200 мянган төгрөгийн хуримтлал бий болгоод байгаа ажээ. Түүнчлэн 18 нас хүрсэн бүтэн өнчин хүүхдүүдийг аймгийнхаа баяр наадамд урилгаар оролцуулж 100 мянган төгрөгний хувцас хэрэглэл өгдөг уламжлал тогтжээ. Энэ жилийн аймгийнхаа наадмаар бүтэн өнчин есөн хүүхдийг урилгаар үзүүлэн бүрэн хувцас, хэрэглэлийг бэлэглэжээ. Эдгээр хүүхдүүдийн дансан дахь хуримтлалыг аривжуулахын тулд сайн санаат хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж ажилласнаар өнөөдөр хүүхдүүдийн данс нэг сая төгрөг болтлоо арвижижээ.
А.Зул