Монголд шинэ статус олголоо

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Монголд шинэ статус олголоо

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын /ДМАЭБ/-ын Ерөнхий чуулганы үеэр малын өвчнийг хяналтанд авах хөтөлбөр болон өвчнөөр эрүүл орны статусыг албан ёсоор олгожээ. Гахайн мялзан болон адууны тахал зэрэг өвчнөөс ангижирсан орнуудыг дэлхий нийтэд зарлаж, статус олгосон байна. Чуулганы үеэр манай улс малын шүлхий өвчнийг хяналтанд авах албан ёсны хөтөлбөрийг батлуулсан орноор өргөмжилжээ. Манай улсаас гадна  Тайланд, Казахстан улсууд ийн өргөмжлөгджээ. Харин дараах орнууд малын зарим төрлийн өвчингүй эрүүл орноор тодорсон байна. Үүнд:

  • Европ, Ази, Номхон далайн бүсийн 7 орон,  Бразилийн нэг бүс нь гахайн сонгомол мялзан өвчнөөс эрүүл гэсэн статус;

  • Латви улсад бог малын мялзан өвчнөөс эрүүл орны статус;

  • Казахстан болон Филиппин нь Африкын адууны тахлаар тайван орны статус;

  • Европ, Африк, Америк тивийн 6 орон  үхрийн тархины эд сархиагтах өвчнөөр бага эрсдэлтэй орны албан ёсны статус олгосон. Намиби улс нь үхрийн тархины сархиагтах өвчнөөр бага эрсдэлтэй орны албан ёсны статус авсан Африкын анхны улс болсон.

  • Америк, Африк, Ази Номхон далайн бүсийн 3 орон, Намиби улсын нэг бүс нутаг нь үхрийн цээж өвчнөөр эрүүл орны албан ёсны статус авлаа.

  • Шүлхийгээр эрүүл вакцин таригдаагүй бүсийн статусыг нэг улсад олгосон.

Үүнээс гадна Таиланд, Монгол, Казахстан улс нь шүлхийг хяналтанд авах хөтөлбөрөө батлуулсан. ДМАЭМБ-ын чуулганаар нийт 25 улсын өвчнөөр тайван эсвэл өвчнийг хяналтанд авах хөтөлбөр батлуулах хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэн байна.

ДМАЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНААР МАЛЫН ӨВЧНӨӨР ТАЙВАН ЭСВЭЛ ӨВЧНИЙГ ХЯНАЛТАД АВАХ ХӨТӨЛБӨР БАТЛУУЛСАН ОРНЫ ЖАГСААЛТ

Африкын адууны тахал

 

Үхрийн тархины эд сархиагтах өвчин

Өвчнөөр эрүүл орны статус авсан орнууд: Казахстан, Филиппины

 

Бага эрсдэлтэй орны статус авсан улс: Коста-Рика, Германи, Литва, Мексик, Намиби, Испани

 

Үхрийн цээж өвчин

 

Гахайн сонгомол мялзан өвчин

Өвчнөөр эрүүл орны статус авсан орнууд: Новая Каледони, Мексик, Свазиленд

 

Чехия, Дания, Германия, Италия, Но- вая Каледония, Новая Зеландия, Польша

Үхрийн цээж өвчнөөр тайван бүсийн статус авсан орон

 

Гахайн сонгомол мялзан өвчнөөр эрүүл орон

Бразил

 

Намиби

 

Шүлхий

 

Бог малын мялзан

Өвнөөр тайван, вакцин таригдаагүй бүсийн  статус авсан орон: ОХУ

 

Өвчнөөр эрүүл орны статус авсан орон: Латви

Шүлхийг хяналтанд авах албан ёсны хөтөлбөрийг батлуулсан орнууд: Тайланд, Монгол, Казахстан

 

 

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж