Г.Дугар: Манай нутгийнхан намайг азарганы Дугар л гэдэг юм

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Г.Дугар: Манай нутгийнхан намайг азарганы Дугар л гэдэг юм

Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Дугар гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Та хэдэн оноос эхлэн морь уяж байна вэ?

-Баярлалаа. Хэзээний танил “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонтой нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна. Бидний үе ч одоо яахав. Цаг сайхан болоод шинээр гарч байгаа уяач залууст гарын авлага болох зүйл их болж.  Үүний нэг  нь  “Тод магнай” сэтгүүл юм даа. Миний хувьд 16 нас хүртлээ  хурдан морь унаж, адууны тоосонд өссөн хүн. Миний авга ах Монгол улсын анхны адуучин баатар Цэвэл-Дорж  байгаа юм. Хүүхэд байхдаа ахынхаа гар хөлийн үзүүрт туслаж, заримдаа  бас болоогүй загнуулна шүү дээ. Морь уургалахад эмнэг догшин юм таараад дийлдчихвэл их уурладагсан. Тэр үед нь их айнаа. /инээв/ Гэхдээ ах маань  өөрөө уяхгүй, хүнээр л уяулдаг байсан.  Би чинь барилгын инженер мэргэжилтэй хүн. Барилгын салбарт насаараа ажиллаж, ажилчнаас нь хэлтсийн дарга болтлоо дэвшиж явлаа. Хуучин цагт хүссэн нь морь уяхгүй л дээ.  Дээр нь барилгын гол ажил зун л ундардаг болохоор ажлаа амжуулах гээд зав тэр бүр гарахгүй.  Гэхдээ дуртай юм болохоор хоосонгүй шүү. Нэг зун хэрэг болгож амаръя гэж гуйж байгаад амарлаа. Тэгээд  уясан морио айрагдуулчихаад цоллуулж зогсохдоо аймгийн даргатайгаа таарчихлаа. Тэгсэн “чи чинь жил бүр өвөл амраад, зун амарч чадахгүй байна” гээд  гомдоллоод байсан ийм учиртай байх нээ, за баяр хүргэе гэж байсан. Хөөрхий загнаж энэ тэр болоогүй шүү. Лхасүрэн гэж дарга байсан юм.

-Гардан уях болсон нь хэзээ юм бэ?

-Өөрчлөлт шинэчлэлт болж байсан ерээд онд би тавь гарч явлаа.  Нийгэм тэр чигээрээ ороо бусгаа байдалд орчихсон тэр үед  ажилгүй болох нь тэр. Элдвийн юм толгойд эргэлдээд л, ойр орчмынхоо хүмүүсийг харсан нэг хэсэг морь уяж байнаа. Бас болоогүй би чинь бас хөөрхөн сэтэртэй, багийн дарга болчихлоо. Ингээд л морь уяхаар шийдээд Халхголын Должин Гансүхийн хүү Цогоогоос нэг бор азарга аваадахлаа. Уяад үзлээ, болж байна. Гэхдээ аймгийн том довоос эмээгээд сумын наадамд очтол түрүүлчихдэг байгаа. Үнэхээр их урам орсон.

Үргэлжлэлийг http://todmagnai.mn-с уншина уу:.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж