Орчин үед тавлаг тухтай болж ихэнх эрчүүдийг цагаан гартан болгожээ. Эрчүүд хадаас хадах хүнд хүчир эр хүнийхээ ажлыг ч хийхгүй эхнэрээ маш олон давтан хэлүүлж хийх тохиолдол байдаг. Мөн эрчүүд төрөлхийн гэрийн ажлаас зайлсхийдэг, хоол унд бэлтгэх, угаах, цэвэрлэх гэх мэт.
Эхнэр нөхөр хоёр, хоёулаа ажил эрхэлдэг хосуудын дунд явуулсан судалгаагаар асуулгад оролцсон эрчүүдийн ердөө 21 хувь нь хааяа юм угаадаг, тэдний 19 хувь нь индүүддэг гэжээ. Нийт асуулгад оролцсон гуравны хоёр нь амьдралдаа тоос сорогчид ойртож үзээгүй гэнэ.
Эхнэр нөхрийн үндсэн ажлыг жагсааж эхний ээлжинд нөхрийн үндсэн ажлыг нөхрөөрөө хийлгэх.
Дараагийн ээлжинд эхнэрүүд маань заль гаргах хэрэгтэй. Түргэн бөгөөд үр дүн нь гардаг ажил өгөх хэрэгтэй. Тухайлбал та 110 градусын халуун уураар нүдэнд болон далд байдлаар үр дүнтэй цэвэрлэх цэвэрлэгээг нөхөртөө санал болгох хэрэгтэй. Энэ нь бодитой байх нь чухал тухайлбал 00-ийн эргэний доогуур уураар үлээлгэхэд үр дүн нь шууд мэдэгдэх ба нөхөр тань өөрийн хүслээр 00, ванны өрөөгөө цэвэрлэх болно.
Тэдэнд эр хүний нэр төрийг өндөрт өргөх, тэргүүлэх чадварт нь зохицсон стратегийн чанартай үүрэг жишээлбэл долоо хоногийн хүнсний худалдааг түүнд үүрүүлье.
Хамгийн сүүлд нөхөртөө “жинхэнэ” эхнэрүүдийн ажил гэгддэг зарим нэг ажлыг санал болгоорой. Байнга биш ч үе үе угаалга хийх, их цэвэрлэгээний ажилд хамруулаарай. Энэ нь мэдээж үр дүнтэй байх хэрэгтэй уураар хашраагч Power X 110 градусын халуун уураар гэрийн бүхийл цэвэрлэгээг хийх тул таныг ба нөхрийг тань гайхшруулах цэвэрлэгээ хийхийг сонирхолтой болгох болно.
Ингэж төлөвлөх, хэлэх амархан, харин яаж түүнээ ажил хэрэг болгох вэ? Мэдээж огт хэрүүл маргаангүй өнгөрнө гэж үгүй. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Зөвшилцөж нухацтай ярилцаж байж л ажил үүргээ тэгш хуваарилах болно гэдгийг сайн санаарай.