Япон эрчим хүчний хэрэглээгээ танаж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Япон эрчим хүчний хэрэглээгээ танаж байна

Япон улс зуны саруудад эрчим хүчний хэмнэлт хийх явдал сүүлийн жилүүдэд бараг уламжлал болж тогтсон. Эрчим хүчээ хэмнэх арга замуудын дотор зуны улиралд оффисийн ажилчдыг биед эвтэйхэн хувцас өмсч, агаар сэрүүцүүлэгчийг бага хэмд ажиллуулахыг зөвлөдөг байв. Харин энэ жил Японд байгалийн гамшгийн улмаас атомын цахилгаан станцад нь гэмтэл гарсан тул эрчим хүчийг хэмнэх өөр арга хэмжээнүүдийг шинэ шатанд авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй болоод байна. 

Энэ хүрээнд Япон улс долдугаар сараас эхлэн Токио болон Тохоку бүсийн эрчим хүчний хэрэглээг 15 хувиар бууруулахаар тогтжээ. Уг арга хэмжээ хэдий түр зуур үргэлжлэх ч, иргэдийн өдөр тутмын амьдралд томоохон өөрчлөлт оруулах болно. Тиймээс засгийн газраас санаачилж, хэрэгжүүлж буй эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээнд иргэдийн ухамсар, оролцоог дээшлүүлэхийн тулд тулд Японы график дизайнерууд төрөл бүрийн уриатай зурагт хуудсуудыг хэвлэн тарааж, телевизийн сувгууд өдөр бүр эрчим хүчээ хэмнэхийг уриалсан нэвтрүүлэг, сурталчилгаа явуулж байна. Япон иргэдийн ухамсар нэлээд өндөр байгаа нь айл өрхүүд агаар сэрүүцүүлэгчэ ашиглахын оронд дэвүүр хэрэглэж байгаа жишээнээс харагдаж байна. Эрчим хүч хэмнэх арга хэмжээний хүрээнд зарим компаниуд ажлын өдрүүдийн хуваариа шинэчилж, ням гаригаас лхагва гариг хүртэлх өдрүүдийг ажлын өдөр болгон зарлаж эрчим хүчний ачааллыг хөнгөвчилж байгаа ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж