“Янжуур тамхи", "Ганган хул", "Хэенхуар", "Хөх торгон цамц" зэрэг ард түмний дунд дуулагдаж ирсэн ардын богино дууны “Хүрээ аялгуу” уралдаан энэ сарын 11-нл “Морин хуур” төвийн байранд болох ажээ.
Тус уралдааны бүртгэл энэ сарын 1-нээс эхлэн 10-ныг дуустал “Морин хуур” төвийн байранд явагдах бөгөөд 16-гаас дээш насны оролцогчдыг бүртгэх гэнэ.
“Хүрээ аялгуу”-г цаашдаа жил бүр зохион байгуулахаас гадна уралдааны үеэр хамгийн ховор, мартагдсан дууг дуулсан оролцогчийг тус төвийн дуу бичлэгийн студид дуу бичүүлэх эрхээр шагнах юм байна.
А.СҮРЭН